Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтнаар 644.9 сая төгрөгийг нөхөн төлүүлнэ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Р.Ононд холбогдох хэргийг мөрдөн шалгасан бөгөөд 2017 онд Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг хэлэлцээд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Р.Онон нь Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, “Ривер гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон … Continue reading Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтнаар 644.9 сая төгрөгийг нөхөн төлүүлнэ